Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баянхонгор аймгийн уяачдын холбооны шинэ жилд сумын "Хурд хур" уяачдын холбоо оролцсон байна

2014-12-12

Баянхонгор аймгийн Хонгорын хурд Морин спорт уяачдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уяач гишүүдийн ээлжит уулзалт, шинэ жилийн арга хэмжээ Баянхонгор аймагт энэ сарын 06-ны өдөр боллоо. Уг арга хэмжээнд сум бүрийн төлөөлөл 200 орчим уяач оролцсон бөгөөд зочноор Монгол улсын манлай уяач Г.Батчулуун оролцож уяачдын сонирхсон асуултанд хариулж , хурдан морины уяа сойлго, хурдан морь шинжих талаар зөвлөгөө өгсөн юм.

Шинэ жилийн арга хэмжээний үеэр аймгийн шилдэг уяачид, уралдаанч хүүхдүүдээ шалгарууллаа. Шилдэг уралдаанч хүүхдээр Х.Хатанболд шалгарсан байна. Шинэ жилийн арга хэмжээнд СТА дуучин Л.Нарантуяа, СТА Ч.Алтантүлхүүр, Бөмбөгөр сумын харьяат Б.Пүрэвдагва нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө.

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%