Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Улаанбаатар хотод Баянбулаг сумын нэрэмжит бөхийн барилдаан болж өнгөрлөө.

2014-12-04

Их Богд дэвжээ, Баянбулаг сум хамтран ээлжит барилдаанаа амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн барилдаан нээлттэй болсноороо өмнөх барилдаануудаас онцлог байлаа. Барилдаанд у.х Д.Батболд, Ховд аймгийн Чандмань сумын харьяат у.н Ч.Цогбаяр, у.н Ж.Чулуунбат, Хөвсгөл аймгийн Арбулаг а.а Г.Батням, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат а.а Бо.Батжаргал, Ховд аймгийн Зэрэг сумын хартьяат а.а Б.Бат-Өлзий, а.а Д.Энхбат, а.а Б.Эрдэнэхүү, а.а Бат-Орших, а.а Давж.Батбаяр, Булган аймгийн Могод сумын харьяат Ө.Сүхбат, а.а Ц.Шийрэвмөнх, Ховд аймгийн арслан Б.Баянмөнх нарын зэрэг улс, аймаг, сумын цолтой хүчит 96 бөх барилдлаа. 
Барилдаанд Хангарьд спорт хороо, Их Богд Дэвжээний бөх а.а Б.Эрдэнэхүү түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат у.н Ч.Цогбаяр үзүүрлэлээ. Их шөвгийн 3-т Хилчин спорт хороо, Техник импорт компанийн бөх а.а Б.Бат-Орших үлдэв. Дунд шөвөгт у.х Д.Батболд, а.а Г.Батням, а.а Ө.Сүхбат нар шалгарлаа. Уран барилдааны шагналыг а.х Д.Бямбасүрэн хүртлээ. Барилдааны үеэр тус барилдааныг ивээн тэтгэсэн Баянбулаг сумын Нутгийн зөвлөлийн дарга Т.Бямбаа, Б.Жигжидсүрэн, И.Ядам болон сумын заан өндөр настан А.Зандаръяа нарт Их Богд Дэвжээнээс хүндэтгэл үзүүллээ. Дараагийн барилдааныг Гурванбулаг, Заг сумд Их Богд Дэвжээтэй хамтран зохион байгуулах бөгөөд шилжин явах цомыг Гурванбулаг сумын харьяат у.н Б.Сэр-Од, а.а Давж.Батбаяр нарт хүлээлгэн өглөө. 
Барилдааны дүйз
Дөрвийн даваа
1. Д.Батболд у.х Д.Бямбасүрэн а.х
2. Ч.Цогбаяр у.н А.Отгонбаатар а.х
3. Ж.Чулуунбат у.н Ө.Сүхбат а.а
4. Г.Батням а.а Давж.Батбаяр а.а
5. Бо.Батжаргал а.а Г.Бат-Орших а.а
6. Д.Энхбат а.а Б.Эрдэнэхүү а.а

Тавын даваа

1. Д.Батболд у.х Б.Бат-Орших а.а
2. Ч.Цогбаяр у.н Г.Батням а.а
3. Б.Эрдэнэхүү а.а Ө.Сүхбат а.а

Шөвгийн 3 бөх тойргоор барилдаж а.а Б.Эрдэнэхүү у.н Ч.Цогбаяр, а.а Б.Бат-Орших нарыг давж түрүүлэв. У.н Ч.Цогбаяр а.а Б.Бат-Оршихыг давж үзүүрлэсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%