Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Улаанбаатар хот дахь Баянбулаг сумын залуучуудын холбооноос гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна.

2014-10-14

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Улаанбаатар хот дахь “Баянбүрд” оюутан залуучуудын холбооноос зохион байгуулсан гар  бөмбөгийн тэмцээн өнгөрсөн амралтын өдөр буюу 2014.10.12-нд  амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.  Тэмцээнд  42-р төгсөлт, Андууд, Ахмадууд, Хангарьд, Тэмүүлэл, БХАймгийн ЗХолбоо, Гурван булаг гэх мэт 10 гаруй баг оролцсоноос шигшээ тоглолтонд Залуучуудын Холбоо, 42- р төгсөлт, Гурванбулаг багууд шалгаран тойргоор тоглож

Нэгдүгээр байр: - “Залуучуудын Холбоо” баг

Хоёрдугаар байр: - “Гурванбулаг” баг

Гуравдугаар байр: “42- р төгсөлт” баг – ууд эхний 1, 2, 3 дугаар байруудыг эзэлсэн бол шилдэг довтлогчоор Э. Пүрэв-Очир, эрэгтэй  тэгш тоглогчоор Залуудын холбооны тоглогч Нямдаваа, эмэгтэй тэгш тоглогчоор Гурван булаг багийн тоглогч Содном нар шалгарсан юм.     

Тус тэмцээнийг Ж. Мөнхсоёл захиралтай “Шандаст  хонгор” ХХК ивээн тэтгэж явуулсан бөгөөд цаашид ч “Баянбүрд” оюутан залуучуудын холбоотой хамтран  оюутан залуучуудруу чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаа амласан юм.

Ж. Мөнхсоёл захиралтай “Шандаст  хонгор” ХХК – нийхандаа сумын нийт залуучуудынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%