Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төрийн албан хаагчид, иргэд, аж ахуй нэгжүүд мод тарих ажилд идэвхитэй оролцлоо

2014-10-09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Мод тарих үндэсний өдөр болгох тухай” 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Монгол хүн бүр энэ өдөр эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцож ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй.
           Энэхүү арга хэмжээний нэг нь 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нутгийн хүү "Адистийн хур" нийгэмлэгийн тэргүүн Э.Бат-Оршихын санаачлагаар 400 ширхэг хайлаас, 300 ширхэг чацарганы модыг мод тарих зөвлөмжийн хамт авчирч төрийн байгууллагын ажилчид, иргэд, аж ахуй нэгжүүдэд хүлээлгэн өгсөн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%