Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд иргэд, төрийн байгууллагын хамтын ажиллагаа" сэдэвт зөвлөгөөн болов.

2014-10-09

Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс нийт хуулийн байгууллагуудтайгаа хамтран "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд иргэд төрийн байгууллагын хамтын ажиллагаа"сэдэвт зөвлөгөөнийг Жаргалант суманд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-ийн дарга Д.Ширмэн, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга С.Баярмаа, Цагдаагийн газрын дарга Б.Оюутболд, ШШГА-ны дарга Ч.Баяр, аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүд болон хангайн бүсийн сумдын удирдлагууд, иргэд, малчдын төлөөлөл оролцсон юм. Энэхүү зөвлөгөөний үеэр  сумын ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Ганбаатар малын хулгайн гэмт хэргээс хэрхэн сэргийлж ажилласан талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%