Анх 1960 онд 2 гэртэй 1 багш, 2 ажилчин ,
25 хүүхдийн орон тоотойгоор “Социализмын зам” нэгдлийн харъяанд намын
үүрийн товчооны шийдвэрээр байгуулагдаж багшаар нь В.Ичиндолгор ажиллаж
байжээ.1962 онд
анхны цэцэрлэгийн эрхлэгч В.Ичиндолгор нь Гэгээрлийн хэлтсээс зохион
байгуулсан мэргэжил дээшлүүлэх семинар- онолын программ хангах нэг
жилийн курст суралцан төгсөж багш, эрхлэгчийг хавсран ажиллаж байсан
байна.1971 онд гадаад тоглоомын талбайн
тохижилтыг аймгийн хэмжээнд нэвтрүүлэх тэргүүн туршлага болгов. 1973 онд 50 хүүхэд 7 орон тоотой, улсын төсвөөс санхүүжигдэн үйл
ажиллагаагаа явуулж эхэлжээ. 1974-1984 онуудад тус суманд ажиллаж байсан Оросын иргэдийн тусламжаар
тоглоомжуулах ажлыг анх зохион байгуулсан. МҮЭ-ийн XII их хурал угтсан бүх ард түмний социалист уралдаанд аймагт
3-р байр эзэлж
байв.
Аймаг орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан олон уралдаанд оролцож
“Соёлч байгууллага”-аар шалгарсан.
1983 оныг сурагчийн жил болгон аймгийн нийт сургууль, цэцэрлэгийн дунд
материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр зарласан болзолт уралдаанд
оролцож БНМАУ-ын Ардын Боловсролын Яамны дипломоор шагнуулжээ 1985-1990 онд БНМАУ-ын “Хүүхдийн
төлөө фонд”-ын хөрөнгөөр 90 ортой ясли-цэцэрлэгийн комбинат баригдаж
1987 оны 12-р сард ашиглалтанд орж сумын Ц.Рэнцэн, асрагчаар
Д.Сэндэнжав, бага бүлгийн багшаар Д.Энхцэцэг багшийн туслахаар
Ж.Ариунгэрэл, дунд бүлгийн багшаар С.Алтанцэцэг /Б.Оюунгэрэл,
Ц.Ариунаа/, багшийн туслахаар Г.Доосмаа, Бэлтгэл бүлгийн багшаар
С.Пүрэвсүрэн багшийн туслахаар Б.Должинсүрэн, тогоочоор Б.Ирээдүй,
Д.Мягмар, няраваар С.Пүрэв /Н.Зоригтбаатар, Д.Цэнджав/ , бохирын
цэвэрлэгчээр Ануударь, галч сахиулаар Ж.Ганбаатар, бүгд 16 орон тоотой
ажиллаж
ирсэн. Энэ үеэс 90 хүүхдийг сурган хүмүүжүүлж 25-30
хүүхдийг сургуульд амжилттай бэлтгэн сургуульд хүндэтгэлтэй хүлээлгэн
өгдөг байлаа. Анги танхим гадна дотноорчноо тохижуулж биеийн тамирын
болон тоглоомын талбайг бүлэг тус бүрээр хүүхдийг эрүүлжүүлж ,
чийрэгжүүлэх орчин бий
болгов.
Заах аргын кабинетийг үлгэр жишээ тохижуулж тойргийн сумдын
цэцэрлэгүүдийн дунд тушлага солилцож байжээ.1992 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын
50%-ийг эцэг эх хариуцах болсноор олон эцэг эх хүүхдээ цэцэрлэгт явуулах
боломжгүй болж , цэцэрлэгийн үйл ажиллагаанд багагүй хүндрэл учирч ,
хүүхдийн тоо эрс буурч зарим бэрхшээлүүд тулгарч цэцэрлэгийн хэвийн үйл
ажиллагаа алдагдахад хүрсэн юм. Гэвч энэ үед “Сургуулийн өмнөх боловсрол
“ сумын дэд хөтөлбөрийг боловсруулан Сумын Засаг даргын Зөвлөлөөр
батлуулан хэрэгжүүлж , цэцэрлэгийн санхүүжилтыг бууруулахгүй байх хоолны
мөнгөө төлөх чадваргүй өрхийн хүүхдийн хоолны зардлыг сумын Ядуурлыг
Бууруулах сангаас даах, цэцэрлэгийн багш нарыг мэргэжил дээшлүүлэх
сургалтад хамруулах, сургалтын шинэлэг хэлбэрийн ажлуудыг үе шаттайгаар
зохион байгуулсаны үр дүнд цэцэрлэгийн үйл ажиллагаа тогтворжиж чадсан
юм.1997 оноос Сургууль, Цэцэрлэгийн
удирдлагыг нэгтгэх тухай Баянхонгор аймгийн Тамгын газрын Нийгмийн
Бодлогын хэлтсийн даргын 1997 оны 07 тоот тушаал , Сургуулийн өмнөх
боловсролын талаар авах зарим арга хэмжээний тухай Аймгийн Засаг даргын
1997 оны 70-р захирамж гарч сургууль цэцэрлэгийн төсөв санхүү,
удирдлагыг нэгтгэн Баянбулаг сумын 10 жилийн дунд сургуулийн захирал
С.Отгон цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хавсран 1999 он хүртэл гүйцэтгэжээ.
Энэ хугацаандаа Г.Болорцэцэгийг 1997 оны 10-р сараас 1998 оны 01 сар
хүртэл , Багш С.Пүрэвсүрэнг 1998 оны 09 сараас 1999 оны 03 сар хүртэл
түр хугацаагаар тус тус ажиллуулжээ. 1998-2005
он: Ядуурлыг
бууруулах үндэсний хөтөлбөрөөс хэрэгжсэн “СӨБ-ыг бэхжүүлэх нь” төслийн
хүрээнд цэцэрлэгийн халаалтын асуудлыг шийдвэрлэн , улсын төсвөөс
санхүүжүүлэн барилгын дээврийг засварлан хүүхдийн суралцах орчинг
сайжруулав. Английн Хүүхдийг Ивээх Сангийн “Боловсрол” хөтөлбөрөөс
санхүүжүүлэн олгосон малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын
үйлчилгээнд хамруулах “Нүүдлийн гэр цэцэрлэг”-ээр баг бүрт хүрч
үйлчилгээ үзүүлдэг боллоо.“Хүүхэдтэйгээ хамт”, “Хүүхдээ хөгжүүлцгээе”, “Миний ном”, “Ажиглая,
бодъё, хийе” зэрэг сурах бичиг радио хичээлийн материалууд , сургуулийн
өмнөх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан ном гарын авлага,
сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайгаар хангагдаж
эхлэв. Хүүхдийн цэцэрлэгт хүүхэд төвт сургалтыг зохион байгуулах сургалтын
таатай орчин бүрдүүлж СӨБ-ын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил
эрчимжсэн. 2006-2010
он:Өрхүүдээр явж эцэг эх,
хүүхдэд зөвлөгөө өгч сургалтын аргазүй заах явуулын багшийг
бэлтгэлээ. Эцэг эхэд зориулсан сургалтын модулийг боловсруулан хувилбарт
сургалтанд хамрагдаж буй хүүхэд , эцэг эхийн ашиглах сургалтын
хэрэглэгдэхүүний сантай болж, нүүдлийн бүлгийг зохион байгуулан явуулах
цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан
гаргав.Цэцэрлэгийн барилга байгууламж , сургалтын орчныг сайжруулах үүднээс
Олон Улсын Жей-Си-Эс байгууллага, Тогтвортой амьжиргаа төсөл болон улсын
төсвөөс санхүүжүүлэн барилгын засвар, сантехник, сургалтын орчинг
сайжруулахад 90 орчим сая төгрөгний хөрөнгө оруулалт
хийгдэв.
МУЗГ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Бүх
нийтийн боловсролын үр дүнд хүрэх санаачилгын түншлэл” хөтөлбөрөөс багт
түшиглэсэн нүүдлийн бүлгийн сургалт явуулах зориулалт бүхий иж бүрдэл 2
нэр цэцэрлэгтэй болж үйлчилгээнийхээ хүрээг
тэллээ.
2010-2013 он: Манай
цэцэрлэгийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжин өнөөдрийн байдлаар
эрхлэгч, багш, туслах багш, нярав, тогооч, үйлчлэгч, галч зэрэг 16 орон
тоотой , бага, дунд, ахлах, бэлтгэл өдрийн 4 бүлэгт 100 гаруй хүүхэд
хүмүүжиж , нүүдлийн болон явуулын багшийн сургалт хичээллэж бага насны
хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
Хамт
олныхоо ажлын амжилтуудаас товч дурдвал: Орон нутаг
бүсийн сургалтанд амжилттай оролцож 2012 онд “Бүсийн бүтээлч хамт олон”,
Багш Ч.Энхриймаа нь бүсийн ур чадварын аврага багшаар шалгарч, багш
С.Пүрэвсүрэн илтгэлийн уралдаанд түрүүлж Баянхонгорт оролцох эрх авч
амжилттай оролцсон. Мөн жил бүр уламжлан явагддаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын
салбар зөвлөлөөс зохион явуулсан “Дэвжээ” тэмцээнд 2011 онд 1-р байр,
2013 онд 2-р байрт шалгарч шагнал хүртсэн. Боловсролын газар , Аймгийн нийтийн номын сан , Ном Эрдэм төрийн бус
байгууллагаас зохиосон “Ном Эрдэм” хөтөлбөрийн үйл ажиллагаанд 3-р байр
гэх мэт амжилтуудыг гаргаж “Багшийн хөгжил”, “Ном”, “Авъяас”
хөтөлбөрийг хэрэгжүүлж үр бүтээлтэй хөдөлмөрлөж байна. Энэ жилүүдэд Олон Улсын төсөл хөтөлбөрт хамрагдаж Тогтвортой амьжиргаа
II төслөөр бүх цонхыг вакумжуулсан. Мөн “Боловсролыг дэмжих олон улсын
түншлэлийн СӨБ” төсөлд хамрагдаж одоогоор 94 сая орчим
төгрөгний өртөг бүхий төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж
байна. Мөн энэ онд гадна хашаагаа шинэчилж С.Болор-Эрдэнэ захиралтай “Их
Богд-Оргил” ХХК-аар төмөр хайс хийж гүйцэтгүүллээ.