Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баянбулаг сумын Эрүүл мэндийн төвийн танилцуулга

2014-09-29

Баянбулаг сумын Эрүүл Мэндийн Төв 1932 осны 06 дугаар сарын 22 нд сестра-1, санитор-1 гэсэн орон тоотой 280 төгрөгийн эмийн сантайгаар ард Цагааны 4 ханатай гэрээр амбултори нээж ажиллуулж байсан.1945 онд бага эмчийн салбар болж орон тоо нь нэмэгдэн аж ахуй аргаар барилга  үйлчилгээгээ өргөжүүлж 1968 оноос хүний их эмчийн салбар болон ажиллаж ирлээ. Анхны бага эмчээр Банзрагч гэдэг хүн ажиллаж хөдөөгийн ард түмэнд үйлчилж эхэлсэн байна. Бага эмчийн салбарт Бадраа доктор, Ичинхорлоо сувилагч нар ажиллаж байжээ. Хүн ардыг нөмөрсөн аймшигт өвчнаас хотол олноо хамгаалан алтан амиа алдсан тус нутгийн үнэнч хүү  Цогтын Магсар нь 1939 оны 6-р сард Архангай аймагт сувилагчийн күрс ажиллж байжээ. Тэрээр 1943 оны 9-р сард тус сумын 1-дүгээр багийн нутаг Рашаант  гэдэг газар гарсан аюулт тахал өвчнаас элэг нэгэнт ахан дүүсээ аврахын төлөө эмч хүний үүрэг зорилгоо биелүүлээд амь үрэгдсэн юм. Түүний алдар нэрийг мөнхжүүлэн БХР аймгийн нэгдсэн больницыг 1960 онд түүний нэрэмжит болгосон билээ. Анхны сувилагчаар Доржваанчигийн Дүгэржав ажиллаж байсан 1944-1947 онд ардын цэргийн алба хаах хугацаандаа ариун цэврийн зааварлагч хийж байсан. 1947 онд Баянбулаг сумд ирж 1948 оноос анхны сувилагчаар ажиллаж байгаад 1952 оноос 1 дүгээр бригадын санитараар тасралтгүй 27 жил ажиллаад өндөр насны тэтгэвэртээ суужээ.  “Алтан гадас” Одонт Ж.Магван Сувилагч бага эмч Ц.Дайрий нар төрөн гарсан юм. Сувилагч  Ц.Өлзий, Ж.Тунгалаг, В.Алгаа, Ц.Рэнцэн, Г.Долгормаа, Л.Мягмаржав, Д.Жавхлан, Э.Пүрэвдорж, Л.Энхбилэг, О.Гандиймаа Д.Золжаргал нар ажиллаж байжээ. Их эмчийн салбар болсон цагаас эхлэн эрхлэгч эмчээр Б.Сандагсүрэн, Г.Нямаа, Сүрэн Б.Жамбал, С.Пүрэвсүх, Ё.Сүхбат, Б.Бааст, М.Эрдэнэчимэг, Ч.Цэрэндорж, Ж.Давааням, Ч.Мягмар, С.Энхбаяр, Ё.Сугарбаяр, Д.Энхзаяа, Ж.Бадамцэцэг, Э.Баасансүрэн, нар ажилаж байлаа. Нягтлан бодогчоор Ц.Лхагвасүрэн, Б.Даваа, Д.Хандсүрэн, Д.Догсолмаа, эмийн санчаар Дүгэржав, Дуламсүрэн, Лхагваа, Ч.Чимгээ, Б.Чимгээ, няраваар С.Пэрэнлэй, Л.Дорждэрэм, Г.Жамбалсүрэн, Л.Гэнэндарам, С.Пүрэвдорж, Ж.Тунглаг, Д.Жавхлан  эх баригч бага эмчээр, Нурмаа, Лхагвасүрэн, Б.Пагамсүрэн, Цэрэнпагам, Балжинням, Б.Эрдэнэчимэг С.Эрдэнэчимэг, Д.Гэрэлмаа, Ч.Мягмар  Асрагч үйлчлэгчээр Д.Даваажав, Г.Дангаасүрэн Л.Даринчулуун, Ч.Палам, С.Нанжид Ж.Мандах, Ц.Ядам, Д.Очгэрэл, жолоочоор  Сүрэн, Дуламжав, Сосорбарам, Дашдондог, Д.Болд, Л.Дангаа, С.Жаргал, Д.Жаргалсайхан, Б.Рэнцэн, Р.Мөнхбат, Ж.Эрдэнэ нар хүн ардынхаа эрүүл энхийн төлөө ажиллаж байлаа. 2010 оноос Эрүүл Мэндийн Төв болж эрхлэгч эмчээр  Ц.Жаргалсайхан ажиллаж байгаад.  2013 оноос А.Дорждэрэм Эрхлэгч эмчээр ажиллаж байна. 2006-2013 оноос Баянхонор аймагтаа эх хүүхдийн эндэгдэлгүй хамт олноор аймагтаа тэргүүн  байранд яваа хамт олон. Одоо Эрүүл Мэндийн төв нь Их эмч 2, нягтлан 1, НЭМА 1, бага эмч 5, Эмийн санч 1, Лабронт 1, тогооч 1 сувилагч 5, жолооч 1 ажиллаж байна. Эрүүл мэндийн төвийн 8 ортой жилдээ 350 хүн хэвтэн эмчлүүлж 235 589 000 төгрөгний санхүү төсөвтэй ажиллаж байна. Эрүүл мэндийн төвийн хамт олоноос эрүүлийг хамгаалах салбарт үр бүтээлтэй ажиллаж эрүүл мэндийн тэргүүний ажилтан 5 хүн, эрүүл мэндийн жуух бичгээр  12 хүн шагнагдсан болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%