Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төгс баясгалант өлзий хутагийн Сайн амгалан арвижих хийдийн товч танилцуулга

2014-09-25

 Төгс баясгалант өлзий хутагийн Сайн амгалан арвижих хийд нь 1990 оны 04 сарын 02 нд сумын төв Бүрд голд шаваа тавьж,анхны шашин номын уншлагаа гэрт эхлэн хураж байсан түүхтэй.

 Тус хийдийг ийнхүү сэргээхэд тухайн үед ажиллаж байсан Баянбулаг сум нэгдлийн дарга Г.Баянбуу,нутгийн ард иргэдийн санал санаачилгыг дэмжиж нутгийн сэхээтэн Баянхонгор аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Чойжилсүрэн нэг сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдэж өгснөөр сэргээн босголтын үйл ажиллагаа эхэлж нутгийн  ард иргэдийн  хандив тусламжаар зуны дуганыг барин байгуулж  улмаар 1990 оны 10 сарын 04 нд нээлтээ хийсэн түүхтэй.

Хийдийн нээлтэнд Монголын бурхан шашины төв Гандантэгчилэн хийдийн Их гэсгүй лам Лхагвасүрэн, гэлэн Лхамжавсүрэн нарын тэргүүтэй 4 гэлэн оролцож Баянбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байсан.

 Баруун хүрээ буюу Тэгш буянтын хүрээ, Сангийн далайн хүрээ, Хадатын хүрээ, Бугатын хүрээ зэрэг шашин номын томоохон 4 хүрээнд сууж байсан 28 лам нар шавилан  сууж үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Энэ нээлтээр хийдийн тэргүүн хамба ламаар Ш.Чойвсүрэн, дэд хамба ламаар Ч.Гомбо  их умзад ламаар Ж.Магван, их гэсгүй ламаар П.Дорж   нарыг  хийдийн мяндагтан лам нараар томилсон байна.

 Энэ үеэс хойш тус хийд хурал номын үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж жилээс жилд ард олны сүсэг бишрэлд дээдлэгдэн хүрээлэгдсээр байна.

 Төгс баясгалант өлзий хутагийн Сайн амгалан арвижих хийд нь одоогоор Өвөл, зуны 2 дуган, 2 алтан ганжир , алтан хорол бодь гөрөөс, Бурхан багшийн 10 алтан суврага, Гаанжуур 108 боть,Даанжуур 224 боть  Улаан юүм 12 боть судар,Очирваань, Лхам,Чойжил,Бурхан багш (шуумал),  Цагаан гантиг 2 арслан, Хийдийн 20 жилийн ойгоор Майдар бурхан алт өргөсөн залж Майдар эргэж цам харайсан  , Гомбо бурхан алт өргөсөн Дарь-эх  бурхан 2 алт өргөсөн, Бурхан багш шуумал  4ш , Хийд нь Хамба ламын өрөөтэй тус өрөөнд нь  эм зурхайн ховор нандин ном сударууд, Хийд нь  хашаандаа олон тооны хүрд, Мөргөлийн вандан, Сангийн бойпор,  Их хаалга , бага хаалга,  хол ойрын мөргөлчидийг хүлээн авах зочид буудалтай.

Хийдээ тойрсон  21- н суврага бүхий хэрмэн хашаа суврага тус бүр нь мөнхийн зул, Мөргөл горооны чулуун зам ,аж ахуйн буюу жасын хашаа ,Огторгуй буюу дун харанга дэлдэх индэр , Манай хийд нь материаллаг баазын хувьд нэлээд бэхжсэн.

Төгс баясгалант өлзий хутагийн Сайн амгалан арвижих хийдийн гол шүтээн нь: Гомбо, Чойжил, Лхам, Жамсран  зэргийн Хангал сахиусыг шүтэж  Арван хангалын балинг жил бүр хийж байдаг.

Тус хийдийн номууд:. Чойжлийн дүгжүү, Цагаан шүхэртийн догжуур, Лхогтой гүнрэг, Арван хангал болон бусад заслын ном, сангууд,буяны ном тэргүүтнийг хурдаг.

Тус хийдийн хамрах хүрээ: Говь-Алтай, Завхан,  Баянхонгор,  Архангай зэрэг аймгуудын 30 гаруй сумын сүсэгтэн олонд бурханы шашины уламжлалт зан үйл болон ариун ном буяныг үйлийг түгээн дэлгэрүүлж байна.

 Тус хийд нь  14 жилийн түүхэндээ  80 гаруй лам нар  шавилан сууж Энэтхэгийн Гомон дацанд зургаан лам, Монголын бурхан шашины сургуулийг 10 гаруй лам нар төгссөн, Урлахуйн ухааны сургуульд 3 лам тус тус  суралцуулсан.

 Зорилт:   Төгс баясгалант өлзий хутагийн Сайн амгалан арвижих хийд нь цаашдаа баруун бүсийн Бурхан шашины төв болох зорилттой ажиллаж байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%