Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баянбулаг сумын Засаг даргын тамгын газрын танилцуулга

2014-09-24

1924 онд Цэцэрлэг Мандал уулын аймаг Хүрээмарал уулын хошууны Тэгшбуянт, Эрдэнэмандал сумыг нэгтгэн Баянбулаг гэж нэрлэжээ.Анх сумын төв нь хоёр эсгийн гэрт эхэлж байгуулагдсан бөгөөд сумын захиргаа төвлөрч байжээ.

 Баянбулаг суманд 1930 онд анхны хоршоо, 1932 онд хүний бага эмчийн салбар, 1934 онд МХЗЭ-ийн үүр, 1938 онд МАХН-ын үүр, малын бага эмчийн салбар, 1940 онд бага сургууль, 1967 онд хүний их эмчийн салбар, 1969 онд ус цаг уурын станц, 1969 оноос 8 жилийн дунд сургууль зэрэг үйлчилгээний газрууд байгуулагдан ажиллаж тус сум бэхжсэн юм.

Сумын Захиргааны анхны даргаар Гомбожавын Баяр гэгч эмэгтэй ажиллаж байжээ.

Сум байгуулагдсан анхны үеэс 1931-1933 онд Тогоочийн Пэрэнлэй, 1933-1936 онд О.Дарьжав, 1936-1938 онд Ш.Цагаан, 1938-1940 онд Ч.Дүгэрсүрэн, 1940-1942 онд Н.Даваасамбуу, 1942-1943 онд А.Барамсай, 1943-1945 онд Д.Сангидорж, 1945-1946 онд З.Сандагжав, 1946-1950 онд В.Рэнцэндорж, 1950-1961 онд Г.Сүрэнхорлоо, 1961-1968 онд Г.Жамсран, 1968-1974 онд Г.Намсрайжав, 1974-1984 онд Ж.Сахъяа, 1984-1986 онд А.Хүрэлсүх, 1986-1990 онд Г.Баянбуу, 1990-1991 онд Л.Баатар, 1991-1992 Ч.Сэндэнпүрэв, 1992-1996 онд Д.Ганаа, 1996-1998 онд Б.Жигжидсүрэн, 1998-1999 онд Д.Чилхаа, 1999-2000 Ж.Ганболд,  2000-2004 онд Б.Ганболд, 2000-2008 онд М.Жадамбаа нар АДХГЗ-ны даргын болон сумын Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд  2008 оноос Л.Баясгалангомбо сумын Засаг даргаар ажиллаж байна.

Сумын Засаг даргын Тамгын газар нь 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдан Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, төрийн сангийн төлөөлөгч, нийгмийн хөгжлийн ажилтан, нягтлан бодогч, Байгаль орчны байцаагч, газрын даамал, архив бичиг хэргийн эрхлэгч,мал эмнэлгийн тасгийн дарга, мэргэжилтэн, жижиг дунд үйлдвэрлэл,бэлчээр газар тариалангийн мэргэжилтэн, жолооч, нярав, үйлчлэгч, галч, 4 багийн Засаг дарга болон босоо удирдлагатай татварын улсын байцаагч, халамжийн мэргэжилтэн, нийгмийн даатгалын байцаагч, хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн 32 орон тоотой төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэж ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%