Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баянбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухай

2014-09-23

                                                   Баянбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго нь:
              Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг ард иргэдэд сурталчилан таниулах, эдийн засаг нийгмийн асуудлыг тууштай шийдвэрлэн хэрэгжилтэнд хяналт тавих, орон нутагтаа хэтийн бодлого шийдвэрийг тодорхой чиглэлтэйгээр хөгжүүлэх, иргэдийнхээ ая тухтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хурлын ил тод нээлттэй байдлыг ханган төлөөлөгчдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэн иргэдийн төлөөллийн байгууллагыг бүрэн утгаар төлөвшүүлэхэд оршино.
              Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 1992 оны 10 сарын 23-нд анх байгуулагдаж ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Д.Гүрсэд, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга /орон тооны бус/ Ш.Ядмаа, 1996 оны 06-р сараас 1998 оны 08-р сар хүртэл ИТХ-ын даргаар Л.Очирбат, ИТХ-ын ажилтанаар Л.Гүрдорж, 1998 оны 06-р сараас 08 сар хүртэл ИТХ-ын даргаар Ш.Рагчаа, 1998 оны 08-р сарын 15-аас 2008 оны 11-р сарын 01 хүртэл ИТХ-ын даргаар Д.Гүрсэд, 1999 оны 06-р сараас 2000 оны 11-р сар хүртэл ИТХ-ын ажилтанаар Ш.Рагчаа, 2000 оны 11 сараас 2005 оны 07-р сар хүртэл ИТХ-ын ажилтанаар Ч.Ганболд, 2005 оны 07-р сараас одоог хүртэл ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Ч.Ганболд, 2008 оны 11-р сарын 01-ээс ИТХ-ын даргаар Б.Ганбаатар, 2012 оны 04-р сараас ИТХ-ын хурлын ажилтанаар Р.Ганцэцэг, 2014 оны 01-р сараас Иргэний танхимын ажилтанаар Б.Батсайхан нар ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%